Ким Чен Уныг амлалтаа биелүүлж буйг шалгахаар Помпео, Пхеньянд ирлээ
2018-07-06

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео гурав дахь удаагаа Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо айлчлахаар хүрэлцэн ирсэн талаар тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээллээ.

 

 

АНУ-ын төрийн далбаатай онгоц дөнгөж сая Пхеньяны "Сунан" олон улсын нисэх буудалд амжилттай газардсан аж.

 

Помпео болон бусад албаны хүмүүсийг Хойд Солонгосын эрх баригч "Хөдөлмөрийн нам"-ын нэгдсэн фронтын хэлтсийн дарга, генерал Ким Ён Чол угтан авчээ.

 

Тэд цаг үеийн асуудлаар хэлэлцэх бөгөөд "Помпеогийн Пхеньянд хийж буй айлчлалын гол зорилго бол тус улсын залуу удирдагч Ким Чен Унтай уулзах" хэмээн өмнө нь Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгдсэн юм.

 

ТРАМП-КИМ нарын дээд хэмжээний уулзалт өнгөрсөн сард Сингапур улсад амжилттай зохион байгуулагдсан. Энэхүү уулзалтын үеэр Ким Чен Ун цөмийн хөтөлбөрөөс татгалзахаа амласан билээ.

 

Түүний амлалт хэр ажил хэрэг болж буйг шалгахаар Помпео Пхеньянд айлчилж буй талаар орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ким сайн байна. Трамп их эмээж байна. 11-р сард сонгуулиасаа өмнө ард түмэндээ нэг зүйл хийсэн болох гэж байгаа тул хоригоо цуцал гэж хэлж болох бол уу. Эхний тусламжаа өг гэвэл юу гэх бол. Ким том л хөзөр барьж байх шиг байнадаа.
2018-07-08
Энэмуу америкаас болж дэлхийн олон орон хохирол амсаж зовж шаналж бн. Өөрсдөө хамгийн хүн чанаргүй балиар юмд бдг
2018-07-07
Хамгийн их амлалтаасаа буцдаг улсын нэг бол АНУ
2018-07-07
irgen:
novshiin umnuud oorsdoo yamarch amlaltaa bielyyleegui baij
2018-07-06