Монголын эдийн засгийн өсөлт 6.1 хувьд хүрч огцом сэргэлээ
2018-07-06

Дэлхийн банкнаас өнөөдөр Монголын эдийн засгийн тойм тайланг танилцууллаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөв эерэг хэвээр байгаа ч улсын хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулахад анхаарах шаардлагатай байгааг Дэлхийн Банкнаас анхаарууллаа.

 

 

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьд байсан бол 2017 онд 5.1 хувь, 2018 оны эхний улирлын байдлаар 6.1 хувьд хүрч огцом сэргэлээ. Богино болон  дунд хугацааны эдийн засгийн төлөв эерэг хэвээр байгаа ч суурь бүтцийн эмзэг байдлаа арилгах тал дээр анхаарах шаардлагатай байгааг Дэлхийн Банкнаас гаргасан эдийн засгийн энэ удаагийн тайлан онцолжээ. Энэхүү тайланд өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд хэт өөдрөг, бодит байдалд төдийлөн уялддаггүй байснаас гарсан сөрөг үр дагавруудыг харгалзан цаашид хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах тал дээр онцгой ач холбогдлыг өгөхийг зөвлөжээ.

 

“Түүхий эдийн үнэ өндөр хэвээр байгаа, Засгийн газраас эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүнд өнгөрсөн жил Монгол улсын хувьд харьцангуй сайн жил байлаа” хэмээн Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч бөгөөд тайланг бэлтгэсэн багийн ахлагчдоктор Жон-Паскаль Нгану цохон тэмдэглэв.

 

Уул уурхайн салбарт үргэлжлэн их хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт орохоор хүлээгдэж байгаагаас эдийн засгийн өсөлт цаашид нэмэгдэж, 2019, 2020 онд дундаж өсөлт 6 хувийг давахаар байна.

 

Ажилгүйдлийн түвшин 2016 онд 8.6 хувь байсан бол 2017 оны эцсийн улиралд буурч 7.3 хувьд хүрсэн. Гэвч энэ оны эхний улиралд эргэн өсч 9.7 хувьд болсон нь Монгол Улсын хөдөлмөр эрхлэлт улирлын чанартай бөгөөд ялангуяа, барилга, хөдөө аж ахуй болон уул уурхайн салбарын хөдөлмөр эрхлэлт өвлийн улиралд буурдагтай холбоотой юм.

 

“Эдийн засгийн эмзэг байдлыг бууруулж, дархлааг сайжруулахад Засгийн газар, хөгжлийн түншүүдуул уурхайн салбарын мөчлөгийн сөрөг нөлөөг бууруулах эдийн засгийн төрөлжилтийнбодлогод тэргүүлэх ач холбогдол өгөх ёстой. Хүндээ хөрөнгө оруулах, институцыг бэхжүүлэх болон нэн чухал дэд бүтцэд найдвартай хөрөнгө оруулах нь эдийн засгийг төрөлжүүлэх хамгийн оновчтой зам юм” хэмээн Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэллээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yag odoohondoo toriin nereer hulgai hiih ni arai humigdaad baigaa bolohoor osolttei garch baina,,,zaashid bainga hyanah estoi, ATG sain baigaagiin shinj dee
2018-09-26
Эмээ ээж нар:
Бурхан минь одоо л нэг зөв замаа сонгожээ ард түмэн ухаантай шүү алин болгон худал үгэнд хууртаж ан намд итгэж улсаа сүрүүлэх вэ дээ хүүхдүүд минь
2018-07-07
иргэд:
харин тиймээ МАН гарахаараа бүр 8 болгох гээд байгаа,за яах вэ 2020 онд манай АН гарч энэ эдийн засгийг нь 0 болгож цалинг нь тавихаа болихоор манай иргэдийн МАГНАЙ НЬ тэнийж сайхан цаг ирнээ МАН-нхаан
2018-07-06
MAN hudal yrij ard tumnii tarhiig ugaaj bna. 2020 onii songuuliig ugtsan hudal yria.
2018-07-06
зочин:
Доод талын хүнтэй санал нэг байна
2018-07-06
зочин:
Тиймээ.
2018-07-06
Иргэн:
Хулгайч нар төр барьж байгаа цагт эдийн засаг мянга сэргээд ч нэмэргүй, элсэнд ус асгахтай адил
2018-07-06
зочин:
Тиймээ.
амрү.:
Аргагүй ш дээ. Төсвийнхний цалинг нэмэхгүй гүрийхээр нэмэгдэх хандлага ажиглагдана. Тэрнээс нэг их ажил хийсэн сайных биш. Гадаа гудманд гараад хүмүүсийн царайг хар. Бүгд баргар явж байгаа. Тэгэхээр эдийн засгийн өсөлт нь цаасан буу.
2018-07-06