Пхеньян: АНУ яг л “дээрэмчин шиг” аашилж байна
2018-07-09

Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео гурав дахь удаагаа айлчиллаа.

 

 

Тэрбээр айлчлалынхаа эхэнд Хойд Солонгосын эрх баригч "Хөдөлмөрийн нам"-ын нэгдсэн фронтын хэлтсийн дарга, генерал Ким Ён Чолтой цагийн үеийн асуудлаар ярилцсан юм.

 

Тэд олон улсын хамгийн их анхаарал татсан “Пхеньян хэзээ албан ёсоор цөмийн зэвсгээсээ татгалзах вэ?” гэх асуултад Помпео, Ким Ён Чолоос хариулт авахыг зорьжээ. 

 

Энэ үеэр Хойд Солонгосын эрх баригчид АНУ-ыг “дээрэмчин шиг” арга барил ашиглаж байна хэмээн буруутгасан аж.

 

Учир нь АНУ өөрийнхөө үзэл бодлыг тулгахаас гадна огт Хойд Солонгосын байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй нэг талыг барьж буй нь Пхеньяны дургүйцлийг хүргэсэн байна.

 

“KCNA” агентлаг “АНУ харилцан ашигтай нөхцөл санал болгохгүйгээр зөвхөн өөрийнхөө эрх ашгийг хүндэтгэсэн, тулгасан шаардлага тавьж байна” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Hoid Solongoschuud oorsdiin erh ashgaa saitar hamgaalahgui bol bolohgui. Amerikchuud bol araatnuud l gesen ug. Adilhan tsomiin zevsgees tatgalzah geh meteer ijil bair suurinaas handah ni zov.
2018-07-13
irgen:
eroosoo l gol zorilgo ter, hoid solongoschuud zov ajillaj baina, … zygeer l tedend naidahgui hyatad shig l hogjihiig bodoh heregtei, byr yuch ygui bolgoj ustguulj baigaad hayadg ulsuud naaduul chin,,,daraa ni ulsiig ni suiryylj duusdag
2018-07-09
Цаашид ч Америк ийм байдлаар харьцах болно Умардууд маш болгоомжтой байх хэрэгтэй
2018-07-09
Угаасаа анхнаасаа л Америк ийм муухай дээрэмхүү хандах байсан шдээ.
2018-07-09