Бибер жинхэнэ хайраа олж, сүй тавьжээ
2018-07-09

Дуучин Жастин Бибер удаан хугацааны турш ганцаараа байсны эцэст жинхэнэ хайраа олсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр саяхнаас загвар өмсөгч Хэйли  Болдуинтай болзох болсон юм. Хос харилцаагаа олноос нууцлахыг хүсдэггүй бөгөөд байнга хамт явах болсон.

 

Тэгвэл Бибер, Хэйли нар сүй тавьсан талаар интернэт хэрэглэгчид шуугиж байна.  Учир нь хос далайн эргээр амарч явахдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн аж. Энэ үеэр 21 настай Хэйли алмаазан шигтгээтэй бөгж зүүсэн байжээ.

 

Хэйлигийн аав, телевизийн хөтлөгч Стефен Хэйли өөрийн твиттер хуудастаа тэдэнд баяр хүргэсэн жиргээ нийтэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин