Японд аадар борооны улмаас 60 хүн амиа алджээ
2018-07-09

Японы баруун эрэгт аадар борооны улмаас иргэд их хэмжээний хохирол амссан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар ойролцоогоор 60 хүн амиа алдаж, 50 орчим хүн сураггүй алга болсон гэнэ. Хирошима мужид болсон хөрсний нуралтын үеэр 22 хүн амиа алдсан байна.

 

Аврагчид гамшгийн бүсээс олон мянган иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж, сураггүй алга бологсдыг хайх ажиллагаагаа эрчимжүүлжээ.

 

“Мөн гэрээ алдсан иргэдийн тоо 100-д хүрсэн” талаар албаныхан өгүүллээ.

 

Хирошима мужид өнгөрсөн 2014 онд мөн хүчтэй аадар борооны улмаас хөрсний нуралт үүссэн бөгөөд энэ үеэр 77 хүн амиа алдсан юм.

 

Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе амиа алдагсдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлэн, “Цаг алдалгүй ажиллах хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин