П.Эрдэнэзаан МУГЖ цолоор энгэрээ мялаана

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр /2018.07.09/ салбар салбартаа үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүст төрийн одон, медаль гардуулна.
Тухайлбал хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзаанд МУГЖ цол олгохоор болжээ. Тэрбээр тайз, дэлгэцийн олон уран бүтээлд дүр бүтээсэн нэгэн юм.
Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны есөн хөлт тугт танхимд болно.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ