ДАШТ-2018: Англичууд ялж, Бекхэм мөрийгөө авлаа
2018-07-09

Английн хөлбөмбөгийн шигшээ баг ОХУ-д зохион байгуулагдаж буй ДАШТ-д тун амжилттай оролцож, шөвгийн 4-т шалгаран үлдээд байна.  Тус багийнхан энэ сарын 7-нд Шведийн шигшээ багтай тоглосон бөгөөд, 2:0 харьцаатай англичууд өрсөлдөгчөө буулган авчээ. Англичууд  ийнхүү 28 жилийн дараа шөвгийн 4-т шалгарлаа.

 

 

Тэгвэл энэхүү түүхэн тоглолтын үеэр Английн хөлбөмбөгийн домогт тамирчин Дэвид Бекхэм болон Шведийн алдарт хөлбөмбөгч Златан Ибрагимович хоорондоо мөрий тавьцгаажээ.

 

Тоглолтын өмнө нь Ибрагимович твиттер хуудастаа “Англичууд энэ удаагийн тоглолтод ялвал би Бекхэмийг дэлхийн хүссэн газарт нь хоолонд даана. Хэрвээ Швед ялбал та “ИКЕА” дэлгүүрээс хүссэн зүйлийг минь авч өгөөрэй” хэмээн жиргэсэн юм. Бекхэм хариуд нь “Швед ялах юм бол би чамайг “ИКЕА” руу дагуулж орно. Мөн Лос Анжелес дахь шинэ байранд чинь хүссэн зүйлсийг чинь авч өгнө. Хэрвээ Англи ялбал чи “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болох тэмцээнд Английн шигшээ багийн цамцтай ирж, завсарлагаанаар нь загас чипс иднэ шүү" гэж жиргэжээ.

 

Тоглолт англичуудын ялалтаар өндөрлөсөн бөгөөд Бекхэм өчигдөр “Би яллаа. Одоо Ибрагимовичийг амлалтаа биелүүлэхийг нь  харах л үлдлээ” хэмээсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Politics and sport, art are not worlds financial money businesses.
2018-07-30
zochin:
Politics and sport,art are not worlds financial money businesses.
2018-07-30