ШУУД: НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна
2018-07-09

 

НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудал тэр дундаа хүүхэд хамгааллын асуудлыг хэлэлцэж байгаа юм. Нийслэлээс жил бүр тодорхой бүлгийн хүүхдүүдийг зусланд амраадаг. Энэ жил агаарын бохирдол ихтэй бүсийн хүүхдүүдийг зусланд амраах юм байна.

 

 Мөн нийслэлийн 152 хороонд хүүхдэд ээлтэй орчин бүрдсэн эсэх үнэлгээг ирэх есдүгээр сараас хийж эхлэх аж. Бас ЕБС-иуд хүүхэд хүлээж авахад бэлэн эсэхийг шалгах юм байна. Одоогоор нийслэлд 160 гаруй мэргэшсэн албан хаагч хүүхдийн чиглэлээр ажилладаг юм байна. Харин хүүхэд хамгааллын гурван байр ажилладаг аж.

 

Shuud.mn
Сонин хачин