Хүүхдэд АЮУЛТАЙ 102 тоглоомын талбай байна

Нийслэлийн цагдаагийн газар, холбогдох байгууллагуудтай хамтран 354 байгууллага, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын 142 сургууль, 206 цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын 370 талбайд үзлэг шалгалт хийжээ. Шалгалтын явцад иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд аюул учруулж болзошгүй 776 зөрчил илрүүлжээ.
Цахилгаан щит, гэрэлтүүлэг, шугам сүлжээний хамгаалалт, аюулгүй байдалтай холбоотой 224, траншейн болон худгийн таг эвдэрсэн, онгорхой 98, хурд сааруулагч байрлуулах шаардлагатай 36, хамгаалалтын хаалт, хашлага сэргээх, шинээр хийх 27, газар чөлөөлүүлэх шаардлагатай 11, үерийн далан суваг ус хураах талбайд байрласан хүүхдийн тоглоомын талбай 1, чанар стандартын шаардлага хангаагүй гэрэлтүүлгийн шон болон хаяг рекламны самбар 26, тоглоомын талбайн аюулгүй байдал хангаагүй 102, холбоо дохиолол болон шилэн кабелийн утас унжсан 205, бусад 46 зөрчил илэрсэн байна.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ