Гөрөөстэй андуурч, хүн буудаж хөнөөжээ


Гөрөөс агнаж яваад санамсаргүйгээр иргэнийг буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.
Тодруулбал Хэнтий аймгийн Дадал сумын нутагт иргэд рүү мотоциклтой хүн буудсан гэх мэдээлэл тус аймгийн цагдаагийн газарт энэ сарын 8-нд иржээ. Уг мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулан, буудсан гэх иргэдийг саатуулан шалгасан байна. Шалгалтаар тус аймгийн Дадал сумын 2 иргэн гөрөөс хэмээн андуурч нэг иргэнийг буудаж, амь насыг нь хохироож, нэг иргэнийг хэвлий тус газарт нь хүнд шархтуулсан болохыг тогтоожээ.
Хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ