Ардын жүжигчин Г.Равдан: Ардчиллынхаа хайр хишгийг хүртлээ
2018-07-09

Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг төрийн одон медалиар шагналаа.

 

 

Тэр дунд өгүүлэхүйн урлагийн нэрт мастер, жүжигчин Гомбын Равдан Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгийг гардан авлаа.

 

Шагнал гардсан авсныхаа дараа тэрбээр “Төр түмнийхээ нэр хүндтэй шагналыг хүлээж авлаа. Маш их хариуцлага, уран бүтээлийн эрч хүч шаардсан сайхан шагнал гэж баярлаж байна. Үзэгчдэдээ, сонсогчдодоо баярлалаа. Олон сайхан яруу найрагч, зохиолч нартайгаа энэ баяраа хуваалцаж байна. Зөвхөн бид баярлаагүй. Үзэгч олон түмэн баярлаж байна хэмээн бэлгэшээж байна.

 

Үзэл санаа, үйл хэргийн төлөө үнэнч зүтгэсэн ардчиллынхаа хайр хишгийг хүртлээ гэж бодож байна. Та нартаа баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Яах вэ, хөөрхий, үнэнээ л хэлж. Төрд биш улс төрийн нэгэн намд зүтгэснийхээ хариуг хүртсэнээ л ярьж байна.
2018-07-09
Buruu zamiin ardchilal bish turduu bayarlaj yav
2018-07-09