Үерээр 95 хүн амиа алдаж, 40 хүн сураггүй болжээ
2018-07-09

Японы баруун эрэг хавьцаа хүчтэй аадар бороо олон хоног орсоны улмаас нуралт үүссэн байна.

 

 

Тэгвэл энэхүү гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 95 хүн амиа алдаж, 40 орчим хүн сураггүй алга болжээ.

 

Мөн аврагчид гамшгийн бүсэд амьдарч буй хоёр сая гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, ойролцоох түр хорогдох байруудад байршуулсан гэнэ.

 

“Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байгаа. Учир нь сураггүй алга бологсдын хайх ажиллагаа цаг уурын таагүй уур амьсгалаас болж удаашралтай байгаа” хэмээн Онцгой байдлын газраас уламжлав. Сураггүй бологсдын дунд хүүхдүүд байгаа аж.

 

Японы төрийн мэдлийн “NHK” агентлаг цахим сайтдаа “Амиа алдагсдын тоо 85, сураггүй алга бологсдын тоо 58-д хүрсэн” хэмээн мэдээлсэн байна.

 

Оно гэх номын дэлгүүрийн эзэн “Би их гашуудаж байна. Учир нь би үерийн улмаас бүх номоо алдаж, дахин бизнесээ эхлүүлэх боломжгүй боллоо” хэмээн ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин