Яармагийн шинэ гүүрийн хөдөлгөөнийг нээлээ
2018-07-09

Яармагийн шинэ гүүрийн ажил үргэлжилж байна. Автозамын ачааллыг бууруулах зорилгоор уг гүүрийн хөдөлгөөний урсгалыг өнөөдөр /2018.07.09/  нээлээ.

 

 

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ  гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү гүүр нь  250,2 урт,  20,5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй болох юм. Үндсэн гэрээгээрээ 2019 оны нэгдүгээр сарын 31-нд хүлээлгэж өгөх юм байна. Гэхдээ ажил 70 хувьтай явж байгаа тул наадмын өмнө шинэ үндсэн гүүрээ ашиглалтад оруулж хөдөлгөөнийг нээлээ. Гэхдээ гүүрийн засвар, тохижилтийн ажил бүрэн гүйцэд дуусаагүй байгаа бөгөөд энэ оны арваннэгдүгээр сард 100 хувь ашиглалтад оруулах юм байна.

 

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Бүрэн эрхийнхээ хугацаанд нийслэлийн гүүрүүдийг шинэчлэхээр төлөвлөсөн. 1960-аад оноос хойш шинэчлэгдээгүй байсан Нийслэлийн дөрвөн гүүрийг шинэчлэх ажил эрчимтэй үргэлжилж байна. Хамгийн түрүүнд Яармагийн гүүр ашиглалтад орж байна. Бид өнөөдөр гүүрний ажлын явцтай танилцлаа. Төлөвлөгөөний дагуу 11 сард ашиглалтад орно. Энэхүү гүүр нь Улаанбаатар хотод анх удаа давхар гүүрэн байгууламж гэдэг утгаараа онцлогтой. Мөн сүүлийн 60 гаруй жил шинэчлэгдээгүй байсан. Хөдөлгөөнийг нээж байгаа энэ гүүр зургаан эгнээтэй. Энэ гүүр маань Улаанбаатар хотод шинэ өнгө төрх нэмнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр зөвхөн хөдөлгөөнийг нээж байгаа. Бүрэн ашиглалтад ороогүй. Мөн Баянзүрхийн гүүр, Сонсголонгийн гүүрний ажил эхэлсэн” гэлээ.

 

Яармагийн шинэ гүүр ашиглалтад орсноор тухайн орчин дахь олон замын уулзварт, удахгүй ашиглалтад орох  Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1, 2“ зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг олон түвшний огтлолцолоор холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг  сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болж л байна:
Болж бүтэж байгаа зүйлийг хүлээн зөвшөөрцгөөе. Найзуудаа амьдрал сайхан болоод л байна.
2018-07-09
Зөв.
2018-07-09
зочин:
Бат үүлийг байхад эхлээ биз дээ.Ингээд болж бүтэж байгаа ажлаа өөр дээрээ наагаад солиороод эхэлдэг юм
2018-07-09
Үнэн үг:
Улс төрчид мэргэжлийн ажилд гар дүрж завааруулдагаа хэзээ зогсоох вэ. Энэ гүүрийн ажил гэрээлсэн хугацаандаа л иж бүрэн чанартай нэг мөр дуусах ёстой шүү дээ 70 хувийн гүйцэтгэлтэй нүүрийг нээнэ гэдэг юу гэсэн үг вэ. Технологийн горимтой бүтээн байгуулалтын ажилд баяр наадам ямар хамаатай юм. Аливаа ажлыг баяр ёслолын өмнө нээж ажил хйисэн болж харагдах гэдэг тэр хүмүүсийн гайгаар бид дампуурч байна.
2018-07-09
111111:
Дутуу нээснийг нээлт гэхгүй ээ... Нэг мөр гүйцэээж дууссаны дараа нээлээ гэнэ. Одоогоор бол зайлшгүй шаардлагын улмаас зарим зорчих хэсгийг нээлээ гэж тайлбарлавал даруухан зөв нэршил юм даа. Батболд оо ...
2018-07-09
Зөв.