“Хаан ширээний тоглоом” цувралын од аав боллоо
2018-07-09

“Games Of Thrones” буюу “Хаан ширээний тоглоом” цувралын од Том Хопперийн гэргий Лаура амаржиж, охинтой болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 33 настай жүжигчин залуу инстаграмдаа бяцхан охиноо тэвэрч буй зургаа нийтлээд “Энэ бол миний үзэсгэлэнт хоёр дахь хүүхэд. Энэ дэлхийд охин минь мэндэллээ. Үзэсгэлэнтэй гэргийдээ баярлалаа” хэмээн бичжээ.

 

 

Тэрбээр охиндоо Трули Росе Хоппер гэх нэрийг хайрласан байна.  Уг зураг дор 24 цагийн дотор 72 мянган хүн зүрх дарж, сэтгэгдэл бичжээ.

 

Хос дөрвөн настай Фриде гэх хүүтэй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин