Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ
2018-07-10
Гэрэл зургийг MPA.mn

 

Үндэсний их баяр наадмаар буюу энэ сарын 11-15-ны хооронд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин өнөөдөр /2018.07.10/ ажлын өдөр тул дугаарын хязгаарлалт хэвийн үйлчилнэ гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

 

Олон нийтийн амралт, тэмдэглэлт ойн баярын өдрүүдэд тээврийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин