Тайландад усан онгоц осолдож, Хятад жуулчид амиа алджээ
2018-07-10

Тайландын Фукет аралд жуулчдыг тээвэрлэн авч усан онгоц энэ сарын 6-нд хүчтэй шуурганы улмаас осолдсон билээ.

 

 

Хүчтэй салхи болон аадар борооны улмаас усан онгоц хөмөрсөн байна. Уг үйл явдлын улмаас 49 хүн сураггүй алга болсон юм.

 

“Тэгвэл ослоор 33 хүн амиа алдсан, сураггүй алга болсон иргэдийг эрэн хайсаар байгаа” хэмээн өчигдөр мэдэгдэв.

 

Амиа алдагсдын ихэнх нь БНХАУ-аас ирсэн жуулчид аж.

 

Осолдсон уг усан онгоцонд багийн 11 гишүүн, 93 зорчигч зорчиж явсан бөгөөд зарим зорчигч аврагчдыг ирэхээс урьтаж, эрэг дээр хүрсэн байна.

 

Тайландын эрх баригчид ослын улмаас хоёроос дээш хоног сураггүй алга болсон иргэдийг хайх ажиллагааг зогсоож, амиа алдсан зорчигчдын тоонд нэмж бүртгэхийг албаныханд даалгасан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин