ФОТО: Хур дагуулсан Монгол наадам эхэллээ
2018-07-10
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэллээ. Хүй долоо худагт хязаалан насны морьдын уралдааны бүртгэл дуусч, морьд гарааны зурхай руу мордож байна.

 

Монголчууд “Хувьтай хүн хур борооноор” хэмээн бэлэгшээдэг. Тэгвэл Монгол Төрийн наадам хур дагуулж эхэллээ. Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо хуртай байх тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг албаныхан анхааруулж байна. Өнөөдрийн хувьд Улаанбаатар хотод 15-17 хэм дулаан байх бөгөөд бороотой байхыг цаг уурын байгууллагаас мэдээлэв.

 

Монгол түмний Төрт ёсны их баяр наадам ийнхүү хуртай, хувьтай эхэллээ. Монгол түмэн минь дэнж хотойтол сайхан наадаарай.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ Жилийн Наадаа Хур бороотой Батгана ялаагүй баар нанчилдаангүй сайхан Наадаа болох нь гээ ш
2018-07-10