“Fitch” агентлаг: Монголын зээлжих зэрэглэлийг “В” болгож, дээшлүүллээ
2018-07-10

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний “Fitch Ratings” агентлаг өчигдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг ТОГТВОРТОЙ болголоо.

 

 

Энэ талаар тус агентлаг албан ёсны “www.fitchratings.com” цахим сайтаараа дамжуулан мэдээлэв.

 

Тус агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхдээ дараах үндэслэлийг авч үзсэн байна.

 

Төсвийн гүйцэтгэл тоон үзүүлэлтүүд нь өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сараас хойш тасралтгүй сайжирч, 2018 оны тавдугаар сар гэхэд төсвийн орлого өмнөх оны үеэс 26 хувиар өссөн аж.

 

Мөн төсийн зарлага 6 хувьд хүрсэн нь 2018 оны зорилтод түвшинд хадгалагдсан байна. Агентлагийн зүгээс төсвийн алдагдал 2018 оны эцэст ДНБ-ний 3.9 хувьд хүрч бууран, улмаар Монгол Улсын Засгийн газрын нийт өр ДНБ-ний 75.3 хувь /2017 онд 81.2 хувь, 2016 онд 91.4 хувь байсан/ хүртэл буурах төлөвтэй байгааг тогтоожээ.

 

Олон Улсын Валютын Сан /ОУВС/-ийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг өнгөрсөн зургаадугаар сард хэлэлцэж баталсан билээ. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг САЙН хэмээн дүгнээд буй.

 

2018 оны гуравдугаар сарынэ байдлаар бүх тоон үзүүлэлтүүд амжилттай хангагдсан болохыг “ОУВС” мэдэгдсэн билээ.

 

Монгол Улс үүргээ чандлан биелүүлж буй учир “ОУВС” болон бусад донор орнууд, хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүд үргэлжлэн хийгдэхээр болоод байна.

 

Монгол Улсын гадаад валютын нөөц өнгөрсөн 2017 оны эхнээр нэг тэрбум ам.доллартай тэнцэж байв. Харин “ОУВС”-ын хөтөлбөртэй холбоотойгоор санхүүжилтүүд хийгдэж, 2018 оны  тавдугаар сарын байдлаар 3.3 сая ам.доллар хүртэл өсчээ.

 

Хэрэглээний болон уул уурхайн салбарын хамааралтай хөрөнгө оруулалтууд нэмэгдэж буйтай холбоотойгоор, Монгол Улсын эдийн засгийн өсөлт шат дараатай сайжирч, 2018 ны нэгдүгээр улиралд 6.1 хуьвд хүрчээ. 2018 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх хөрш БНХАУ-д төрийн айлчлал хийсэн билээ. Уг айлчлалаар хоёр улсын хил дээрх маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, нүүрс болон зэсийн нийлэлтүүд эрчимжсэн эерэг уур амьсгал бүрджээ.

 

“Fitch Ratings” агентлаг Монгол Улсын бодит ДНБ-ийг 2018 оны эцэс гэхэд 5.2 хувь, 2019 онд 6.3 хувьд хүрэх төлөвтэй байгааг илэрхийллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин