УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд хязаалан түрүүлэв
2018-07-10

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалангийн уралдаанаар эхлэв.  Хязаалан насны морьд барианы зурхайд орж ирлээ.

 

Энэ жилийн хязаалангийн уралдаанд 345 хурдан морь бүртгүүлснээс 80 орчим үрээ шүдэлгээ, үүлдэрлэг байдлын шалгалтаар хурдан морины комиссын хашаанд уяатай үлджээ.  Шандас сорьсон хүлгүүдээс

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд хурдалж, түмэн олноо баясгалаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Тод манлай уяач Д.Хишигжаргалын хүрэн,

 

Гэрэл зургийг MPA.mn

 

айргийн гуравт Увс аймгийн Тэс сумын харьяат Ц.Дамдинядамын цоохор үрээ,

 

Гэрэл зургийг MPA.mn

 

айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат уяач, З.Шижирбатын бор хязаалан,

 

Гэрэл зургийг MPA.mn

 

айргийн тавд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр үрээ тус тус хурдаллаа.

 

Хязаалан насны морьд 18 км-ын зайд уралдав.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тэсийн голын унага:
Тэсийн голын унага, чадлаа харуулсан байнаа
2018-07-10