Үерийн улмаас 112 хүн амиа алдаж, 78 хүн сураггүй болжээ
2018-07-10

Японы баруун хэсэгт тохиолдоод буй байгалийн гамшгийн уршгаар 112 хүн амиа алдаж, 78 хүн сураггүй алга болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Сураггүй бологсдын дунд найман настай хүү байгаа гэнэ.

 

 

Аврагчид гамшгийн бүсэд амьдарч буй хоёр сая гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, ойролцоох түр хорогдох байруудад хувиарлажээ.

 

 

Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар Хирошима муж хамгийн их хохирол амсаад буй бөгөөд тус мужийн 45 иргэн амиа алдсан гэнэ. Мөн 200 гаруй иргэн орон гэрээ алдаж, хүндхэн нөхцөл амьдрах болжээ.

 

Мөн Эхиме, Окаяама, Кёото, Яамагүчи зэрэг мужийн 12 мянган өрх цахилгаангүй болсон байна.

 

 

Хирошима мужийн оршин суугч “Цахилгаан тасарсан, угаалгын өрөө ажиллахгүй, ундны ус тасарсан. Хоол хүнс багасч байна. Гэрт ус орсон учир тухтай байх боломжгүй боллоо” хэмээн ярив.

 

 

Ерөнхий сайд Шинзо Абе “1983 оноос хойш тохиож буй хамгийн их хохирол учруулсан үер боллоо” хэмээн мэдэгджээ.

 

 

Тэрбээр энэ долоо хоногийн дундуур Бельги, Франц, Саудын Араб, Египет улсад айлчлахаар төлөвлөж байсан ч дээрх үйл явдлын улмаас айлчлалаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Япон ёстой хэцүү орон юмаа баян тансаг хөгжилтэй орон бгаад байгалийн гамшгийн өмнө яаж ч чадкү хэцүүмаа зайлуул. Үер ус цунами газар хөдлөлт ихтэй. Өвөг дээдэс нь буруу газраа улсаа байгжулж. Бид чингис хаандаа үүрд талархаж явах хэрэгтэй
2018-07-11