Америкчууд шалтгаангүйгээр 91 настай Мексик эрийг зоджээ
2018-07-10

АНУ-ын Лос Анжелес хотноо Мексикийн иргэн 91 настай Родолфо Родригез бусдад зодуулж, хүнд бэртсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр Мексикийн Мичоаканаас АНУ-ын Калифорнийн Виллоубрүүк хотноо оршин суух гэр бүлтэйгээ уулзахаар Лос Анжелес хотноо явж байхдаа гэнэтийн халдлагад өртсөн аж.

 

Түүнийг ганцаараа явж байхад бага насны хүүхэд хөтөлсөн эмэгтэй ирээд “Мексик рүүгээ зайл” хэмээгээд түлхэн унагааж, дараа нь ямар ч шалтгаангүйгээр нүүрийг нь тоосгоор цохижээ. Мөн удалгүй хэсэг залуус ирж, Родригезийг гутаан доромжилсон гэнэ.

 

Цагдаагийнхан уг хэргийг шалгаж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжиж эхэлсэн гэнэ.

 

Эмнэлэгт хүргэгдээд буй Родригез “Би хэзээ ч ийм их өвдөлтийг мэдэрч байгаагүй. Дахин хөл дээрээ алхана гэдэгтээ итгэлгүй байна” хэмээн хэлжээ.

 

“Хоёр хавирга нь хугарсан. Амьсгалахад бэрх байгаа. Мөн нүд болон зовхи хавдсан. Уруул хагарсан” хэмээн Родригезийн биеийн байдлыг үзсэн эмч мэдэгдэв.

 

Родригезийн ач хүү Эрик Мендоза “Өвөө маань АНУ-ын Тусгаар тогтнолын баяраар гэр бүлтэйгээ уулзахаар Мексикээс ирэх замдаа зодууллаа” гэсэн байна.  Түүний гэр бүлийнхэн нь “GoFundMe” гэх кампанит ажил эхлүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
МАНАЙХНЫ ШҮТЭЭД БАЙДАГ АМЕРИК ЗАН ЭНЭ ШҮҮ ДЭЭ.
2018-07-10
91-тэй эр гэж байх уу сурвалжлагчаа
2018-07-10
irgen:
ene avgaig 91tei chavgants bolsniih n daraa zodhoos .baliar aris ongoor ylgavarlsan avgai ve.
2018-07-10
555:
Chi ooroo africruugaa zail.....
2018-07-10
SUkh:
Ene har afrik avgaig ter afrikruu arslan bardn hayj uguh heregtei. Yu hiij baigaan amerikt
2018-07-10
зочин:
энэ бүдүүн хар авгай аминдаа латинууд гэж дээрэлхэж байгаан биз дээ. өөрсдийг нь цагаанууд нь зоддог бууддаг мөн ч бөөрөнхий хорвоо ёо
2018-07-10
irgen:
tenegyydiin oron shdee ugaasaa
2018-07-10