160 шүдлэн шандас сорино
2018-07-10
Гэрэл зургийг MPA.mn

 

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалангийн уралдаанаар эхэлсэн. Үргэлжлүүлэн Хүй долоо худагт шүдлэн насны морьд гарааны зурхай руу мордлоо.

 

Энэ жилийн шүдлэнгийн уралдаанд 160 гаруй хурдан хүлэг шандас сорино.

 

Өнгөрөгч жилийн наадамд 59 шүдлэн уралдсанаас түрүү магнайд Өмнөговь аймгийн Цогтцэций  сумын уяач Т.Батхааны шарга үрээ  хурдаллаа. Аман хүзүүнд Завхан аймгийн Цагаанчулуут сумын уяач Б.Баярдоржийн  хээр үрээ, гуравдугаарт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Сумъяасүрэнгийн  цагаан үрээ, дөрөвдүгээрт Төв аймгийн Бүрэн сумын уяач Ариунбаярын  хонгор үрээ, тавдугаарт Төв аймгийн Заамар  сумын уяач Энхболдын хээр үрээ тус тус хурдалсан юм.

 

Шүдлэн насны морьд 14 километрийн зайд уралдана.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин