Шүдлэнгийн уралдаанд Х.Гарьдмагнайгийн бор үрээ түрүүллээ
2018-07-10

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоо худагт боллоо. Энэ жилийн шүдлэнгийн уралдаанд 160 гаруй хурдан хүлэг шандас сорив.

 

Үүнээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайгийн бор үрээ түрүүлэн орж ирж, түмэн олноо баясгалаа. Аман хүзүүнд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Б.Норовсамбуугийн халиун үрээ, айргийн гуравт Сүхбатаар аймгийн Түмэнцогт сумын харъяат С.Гантөмөрийн хул үрээ, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн уяач Л.Очирсүрэнгийн хул үрээ, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хээр үрээ тус тус хурдаллаа.

 

Шүдлэн насны морьд 14 километрийн зайд шандас сорив. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин