Азарганы уралдаанд 200 хүлэг шандас сорино
2018-07-11
Гэрэл зургийг MPA.mn

 

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоо худагт болж байна. Хурдан азарганы уралдаанд шандас сорих 200 хүлэг гарааны зурхай руу мордлоо. 

 

Өнгөрсөн жилийн Улсын их баяр наадамд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын халиун азарга  хоёр жил дараалан түрүүлж, түмэн олноо баясгасан. Халиун азарга өнөө жилийн баяр наадамд мөн шандас сорихоор мордлоо. 

 

Мөн Монгол хээр, алдарт хурдан шар азарганууд уралдах юм байна.

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин