Б.Баттөрийн халиун азарга түрүү магнайд хурдаллаа
2018-07-11
Гэрэл зургийг MPA.mn

 

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоо худагт болж байна. Хурдан азарганы уралдаанд 190 гаруй хүлэг шандас сорьж, азарганы уралдаан будлиангүй сайхан боллоо.

 

Азарганы уралдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Б.Баттөрийн халиун азарга түрүү магнайд хүрдалж, торгон жолоо өргүүлэв. Аман хүзүүнд  Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат О.Батболдийн хүрэн халзан азарга, айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Д.Баянбатын хонгор азарга, айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат Н.Атарбаярын зээрд халзан азарга, айргийн тавд  Булган аймгийн Дашинчилэн сумын Б.Буянбаатарын хүрэн азарга тус тус хурдаллаа.

 

Ардын хувьсгалын 96,97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд дараалан түрүүлж, түмэн олноо баясгасан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын халиун азарга энэ жилийн баяр наадмаар ест хурдлав.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин