Үндэсний баяр наадмын өнөөдрийн ХӨТӨЛБӨР
2018-07-12

ТУЛГАР ТӨРИЙН 2227, ИХ МОНГОЛ УЛСЫН 812,  АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН 7 дугаар сарын 12-ны өдрийн ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА. 

 

 

07.00-9.20 Соёолон насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/

 

08.00 Шагайн харвааны шигшээ харваа /Шагайн асарт/

 

07.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг /Сурын талбайд/

 

9.00-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

10.00-11.00 Хүүхдийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

10.30-12.30  Дааганы уралдаан /Хүй долоон худагт/

 

11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

11.20-12.40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

12.00-14.00 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг /Сурын талбайд/

 

13.00 Шагайн харвааны харваачдад шагнал гардуулах ёслол /Шагайн асарт/

 

14.00-14.30 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа /Сурын талбайд/

 

14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

15.20-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үндэсний сур, шагайн  харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол  хангасан  сурын  харваачдад  цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

15.40-16.20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

15.20-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

16.10-16.40  Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга  хурдан морь унаач хүүхдүүдэд  бэлэг  гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

16.20-16.40 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

17.30-17.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан  бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

17.50-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

18.30-19.00 Хүүхдийн барилдааны долоогийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

19.10-19.20 Монгол  Улсын  Ерөнхийлөгч  Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна./Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

19.20-19.50 Хүчит бөхийн барилдааны  есийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

19.50-20.00  Монгол  Улсын  Ерөнхийлөгч  Халтмаагийн  Баттулга Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  түрүүлж, үзүүрлэсэн  бөхчүүдэд  цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.  /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

20.00 Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын  хувьсгалын  97  жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

 

20.10 Үндэсний Их Баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах  ёслол

 

21.00-23.00 “Монгол сонгодог” үдшийн цэнгүүн /Жанжин Д.Сүхбаатарын талбайд/

Shuud.mn
Сонин хачин