А.Билгүүтэйгийн хонгор халзан соёолон түрүүллээ
2018-07-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоо худагт болж байна. Хурдан соёолон морьдын уралдаанд 290 гаруй хүлэг шандас сорьж, уралдаан будлиангүй сайхан боллоо.

 

Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат А.Билгүүтэйгийн хонгор халзан соёолон хурдалж, түмэн олноо баясгав. Аман хүзүүнд Завхан  аймгийн Завханманлай сумын харьяат  Ц.Мөнхуягийн цавьдар, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Д.Ганхуягийн хээр, айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгат сумын харьяат З.Мэндсайханы хонгор, айргийн тавд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Г.Хадхүүгийн хар соёолон тус тус хурдаллаа. 

 

Хурдан соёолонгууд 22 километрийн зайд шандас сорив.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин