Монгол наадмын талаар дэлхийн хэвлэлүүд хэрхэн мэдээлэв
2018-07-12

Эрийн гурван наадам амжилттай үргэлжиж байна. Тэгвэл Монголын үндэсний баяр наадмын талаар дэлхийн хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг хүргэе.

 

“Синьхуа” агентлаг: Монгол наадам эхэллээ

 

 

БНХАУ-ын мөнхийн хөрш Монгол улсад Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхэллээ.

 

Энэ удаагийн наадам уламжлал ёсоор нийслэл Улаанбаатар хотод байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай үргэлжиж байна. Тус улсын Ерөнхийлөгч, Ерөнхий командлагч Х.Баттулга үг хэлсэнээр орон даяар наадам эхэлсэн юм.

 

Цэнгэлдэх дотор Ерөнхийлөгчөөс гадна Засгийн газрын эрхэм гишүүд болон олон орны төлөөлөгчид оролцож, нэг цаг гаруй үргэлжилсэн нээлтийн ажиллагааг үзэж сонирхсон юм.  Тус наадмыг үзэхээр Хятад улсаас олон жуулчин Улаанбаатар хотноо иржээ.

 

“Ройтерс” агентлаг: Монголчууд наадмаар тав хоног амрана

 

Азийн зүрхэнд орших Монгол улсад үндэсний томоохон баярын нэг Эрийн гурван наадам эхэллээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Үндэсний хувцас буюу дээлээр гоёсон хүмүүсээр дүүрчээ. Тус улсын Засгийн газар энэ жил наадмаар тав хоног амрах шийдвэр гаргасан байна.

 

Наадмын нээлтийн ажиллагаа 2018 оны долдугаар сарын 11-ний 11.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлснээр албан ёсоор эхэллээ. Наадам нь зуны дунд сард явагдах, эрийн гурван наадам буюу үндэсний бөх, сур харваа, хурдан морины уралдаан болон шагайн харвааны тэмцээнүүд явагддаг баяр юм.

 

“Нью Йорк Таймс” сонин:  Энэ өдөр Чингис хаандаа хүндэтгэл үзүүлдэг

 

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэлж, зон олноороо баярлацгааж байна. Монголчууд Цагаан сарын дараа бичигдэх Эрийн гурван наадамдаа ихээхэн ач холбогдол өгч, гэр бүл, найз нөхдөөрөө Төв Цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт Бөх, Хурдан морь, Сур харваа гэх гурав ангилсан  үзүүлбэрийг үзэн сонирхдог.

 

Монгол улс 3,2 сая хүн амтай ч өргөн уудам газар нутагтай. Тус баяраар Монголчууд эртний түүхээ санан дурсаж, ямар нэгэн арга хэмжээнд оролцохдоо үндэсний хувцастайгаа оролцож, Эзэн Богд Чингис хаандаа хүндэтгэл үзүүлдэг ажээ. Өнөөгийн Монгол Улсыг байгуулж, дэлхийд тамгалсан Чингис хааны дурсгалд зориулан нийслэл Улаанбаатар хотын төвд байрлах Чингисийн талбайд наадамчин олон хүндэтгэл үзүүлэх нь элбэг. Жилээс жилд өнгөө нэмэх Улаанбаатарт Эрийн гурван наадам эхэллээ.

 

“NHK”: Монголчууд наадамлаж байна

 

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Засаг захиргаа Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их наадамдаа их бэлдсэн нь харагдаж байна.

 

Наадмын үйл ажиллагаа нь долдугаар сарын 11-нээс 13-ны хооронд нийслэл Улаанбаатар хотод байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдаж, тэр жилийнхээ хүчит бөх, мэргэн харваачаа тодруулж бай шагналыг нь гардуулдаг. Сур харваа нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажуу талд орших сур харвааны талбайд хоёр өдрийн туршид явагддаг. Харин Морины уралдаан нь Хүй долоон худагт 30 километр газар нас насны морьд уралдаж хурдан хүлгээ тодруулдаг байна.

 

Наадмыг Их Монгол гүрний үеэс  ихтэй гэж түүхчид  үздэг. Уг гурван төрлийн тоглоом нь нэгэн зэрэг явагддаг бөгөөд бөхийн барилдааны шувтаргаас өмнө сур харваа, хурдан морины уралдаанд түрүүлэгсэд тодорч дуусдаг уламжлалтай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин