Гурван бөх ХАРЦАГА цолны болзлыг хангалаа
2018-07-12

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна. Энэ даваанаас хоёр харцага цолтон төрлөө.

 

 

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Нацагсүрэнгийн Золбоо цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтохоор зургаа давж, Монгол Улсын харцага цолны болзлыг хангалаа. Тэрбээр тавын даваанд Улсын харцага Б.Бат-Өлзийг өвдөг шороодуулсан юм.

 

Мөн Завхан аймгийн Отгон сумын харьяат, аймгийн арслан Т.Бэгзсүрэн харцага цолны болзлыг хангалаа. Тэрбээр улсын гарьд Н.Ганбаатараар зургаа давлаа.

 

Тэднээс гадна Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Шарын Мөнгөнбаатар Харцага цол хүртлээ. Тэрбээр Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, Улсын харцага А.Цацабширыг өвдөг шороодуулж, Улсын харцага цолын болзол хангалаа.

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин