Н.Батсуурь ес даван түрүүлж, улсын АВАРГА боллоо

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх, улсын арслан Н.Батсуурь ес даван түрүүлж, улсын АВАРГА боллоо. Ингэснээр тэрбээр Монгол Улсын 23 дахь АВАРГА болов.
Харин Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэлээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ