Агуйд 17 хоносон хөвгүүдийн СЭТГЭГДЭЛ
2018-07-15

Тайландын “Там Лаунг” агуйд 17 өдрийн турш байсан өсвөрийн хөлбөмбөгийн шигшээ багийн 12 гишүүн болон дасгалжуулагчийг аврагчид амжилттай авраад буй юм.

 

 

Хөвгүүдийг эмнэлэгт хүргэж, яаралтай эмчилгээ хийж байна. Тэгвэл Тайландын албаныхан эмнэлэгт байгаа хөвгүүдийн видео бичлэгийг нийтийн хүртээл болгожээ.

 

Бичлэгийн эхэнд Адул гэх хүү “Сайн уу. Миний бие сайн байна” гэсэн бол нэгэн хүү “Бидэнд санаа зовох хэрэггүй. Учир нь бид сайн байна” гэж хэллээ.

 

Тус багийн хамгийн бяцхан гишүүн 11 настай Титан “Биднийг аварсан аврах албаныханд гүнээ талархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Харин Миг гэх хүү “Би яг одоо хүчтэй  байна” гэсэн бол Нот гэх хүү “Миний эрүүл мэнд маш сайн байгаа” гэлээ.

 

Дом гэх хүү “Биднийг аварсан бүх хүмүүст талархлаа” гэсэн бол Пог “Биднийг аврах ажиллагаанд оролцсон бүх хүмүүст талархаж байна” гэж хэлжээ.

 

Хөвгүүд олон өдөр хоног хоол идээгүй бөгөөд эмнэлэгийнхэн эхний ээлжинд тэдэнд зөвхөн тусгай хоолыг өгч буй гэнэ. Хөвгүүдийн ихэнх нь эмнэлэгээс гараад түргэн хоол идэхийг хүсч буйгаа хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
haliun:
zuv zuv
2018-07-19
СУРГАМЖ БОЛЖ ҮЛДЭХ ҮҮ???:
НЭГ АВАРГЧИЙН АМЬ НАСААР АВРАГДЧИХААД ГЭМШСЭН СЭТГЭГДЭЛ НЭГ Ч АЛГА. ХӨӨРХИЙ ДӨӨ ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙГЭЭР САХИЛГА ХАРИУЦЛАГА АЛЬ Ч ГАЗАР ХЭРЭГТЭЙГ САНУУЛСААР БАЙГААГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. ХОТЫН ЗАХИРАГЧАА "АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР" ЧИНЬ АМЬ НАСАНД АЮУЛТАЙ БАЙГААГ ОЛОН ХҮҮХЭД ОСОЛДОЖ ЭНДЭЖ, ХҮЧИРХИЙЛҮҮЛЖ "АНХААР"-УУЛСААР Л БАЙНА. ЭНЭ ЖИЛИЙН НААДМААР МОРЬ УНААЧ ХҮҮХДҮҮДИЙГ ЭНДЭГДЭЛГҮЙ ЗОХИОН БАЙГУУЛСАНД БАЯРЛАА. УГ НЬ ХИЧЭЭВЭЛ ЧАДДАГ Л ЮМ БАЙНА.
2018-07-16
haliun:
zuv zuv
uhsenii chin evii.teneg hognuudiig sain oroolgovol taarna
2018-07-16
Зочин:
Еэ хөөрхий дөө. Мундаг тэвчээртэй хүүхдүүд юм. Удирдаж явсан багш нь хүүхдүүддээ сэтгэл зүйн дэмжлэг сайн үзүүлсэн байна гэсэн.
2018-07-16
эвий эвий
2018-07-16
uhsenii chin evii.teneg hognuudiig sain oroolgovol taarna