ТРАМП-ПУТИН нар өнөөдөр уулзана
2018-07-16

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар өнөөдөр Финляндын нийслэл Хельсинки  хотноо өнөөдөр уулзах юм. Финлянд уг уулзалтад ихээхэн ач холбогдол өгч буй бөгөөд уулзалт болох газрыг олон нийтээс ихээхэн нууцалж байна.

 

 

Удирдагчид энэ онд анх удаагаа уулзах гэж буй учир олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй.

 

Вашингтон, Москваг өнгөрсөн онд зохион байгуулагдсан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлсөн, Кремийг ОХУ эх газартаа хүчээр нэгтгэсэн, Сирид цэргийн ажиллагаа явуулсан зэрэг олон шалтгаанд буруутгаж, хориг арга хэмжээ авсан.

 

Мөн энэ оны эхээр Британид охинхоо хамт хорлогдсон ОХУ-ын тагнуулчийн асуудлаас болж АНУ, ОХУ-ын дипломатчдыг хөөгөөд байгаа.

 

Хоёр улсын дунд үүсээд буй ХУРЦАДМАЛ байдал өнөөдөр болох дээд хэмжээний уулзалтаар ЗӨӨЛӨРЧ магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна.

 

Германд өнгөрсөн оны долоодугаар сард зохион байгуулагдсан “Их 20” дээд хэмжээний уулзалтын үеэр Трамп, Путин нар анх удаагаа уулзсан бол сүүлд өнгөрсөн арваннэгдүгээр сард Вьетнамд болсон Ази, Номхон Далайн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин