ХСИС-ийн 300 гаруй сонсогч үүрэг гүйцэтгэжээ
2018-07-16

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн 300 гаруй сонсогч, хүч нэмэгдүүлэн эргүүл, хамгаалалтын үүрэг гүйцэтгэжээ.

 

Гэрэл зургийг MPA.MN


Сонсогчид Хүй долоон худагт хурдан морины уралдааны үеэр аюулгүй байдлыг хангаж, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг гүйцэтгэсэн байна. Мөн иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангаж, 13 мянга орчим автомашины хөдөлгөөнийг зохицуулжээ.

 

Баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 10-12-ны өдрүүдэд улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 5000 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин