"Нарантуул", "Хархорин" зах амарч байна
2018-07-16

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан томоохон зах, худалдааны төвүүд амарсан. Өнөөдрөөс зарим худалдааны төвийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхэллээ.

 

Харин "Нарантуул", "Хархорин" захуудын үйл ажиллагаа эхлээгүй байна. "Нарантуул" зах долоодугаар сарын 10-ныг дуустал ажилласан тул энэ сарын 17-ныг дуустал амарч, 18-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм. Харин "Хархорин" захын үйл ажиллагаа маргаашнаас эхэлнэ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин