Сөүлд хэт халж, иргэдийг сэрэмжтэй байхыг анхааруулжээ
2018-07-16

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо сүүлийн өдрүүдэд +35 хэм хүртэл халжээ.

 

 

Цаг уурын хүрээлэн “Хэт халуун өдрүүд үргэлжилнэ” хэмээн мэдэгдсэн байна. Тус хүрээлэнгийнхэн иргэдийг гадуур гарахдаа нарны тос түрхэж, урт ханцуйтай цамц өмсөх, малгай болон нүдний шил зүүхийг уриалжээ.

 

 

Эрх баригчид хэт халалттай холбоотой өвчин, эмгэг гарахаас урьдчилан сэргийлэн иргэдэд сэрэмжлүүлэг хүргэжээ.

 

Инчон, Бусан болон Дэгү хотноо +37 хэм хүртэл халж буй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Солонгос улс ч айхтар халдаг халуун орон шүү. Зун бол бороо орсон ч гэсэн бүгчим халуун байдаг ихэнхдээ.
2018-07-16