Д.Цэнд-Аюуш: Хуушуурын 78 кг муудсан махыг хурааж, устгуулсан
2018-07-16

Үндэсний их баяр наадмын үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улсын байцаагчдын илрүүлсэн зөрчил, дутагдлын талаар тус газрын Эрүүл мэнд, Боловсрол,Соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Энэ жилийн баяраар НМХГ-аас нийт хичнээн байцаагч хяналт, шалгалт тавьж  ажилласан бэ?

 

-Баяр наадмын үеэр НМХГ-аас худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд хяналт тавьж ажилладаг. Үүний хүрээнд НМХГ-аас 350 байцаагч Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хурээлэн гэх таван цэгт байнгын хяналт тавьж ажилласан.

 

-Төв Цэнгэлдэх Хүрээлэн, Хүй долоон худагт явуулын лаборатори ажиллуулсан. Үүний давуу тал байв уу?

 

-Энэхүү хоёр лабораторийн хяналт шалгалтаар ямар нэг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг илрүүлж, мөн зохих зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа ААН байгуулга,иргэдийн үйл ажиллагаанд  хяналт шалгалт тавьж ажилласан. 

 

-Энэ жилийн баяр наадмаар нийт хичнээн ААН, байгууллагад  зөвшөөрөл олгосон бэ?

 

-Дүүргүүдийн үйлдвэр үйлчилгээний хэлтсээс тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ААН ,байгуулга хүсэлт гаргасны үндэс нь дээр сонгон шалгаруулалт явуулсан. Нийт таван цэгт 610 худалдаа үйлчилгээ зөвшөөрөл олгосон. Төв цэнгэлдэх хүрээлэнд 400 зөвшөөрлөөс хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 350 бусад  чиглэлээр 50, Хүй долоон худагт 160 хоол үйлдвэрлэлийн, 50 худалдаа үйлчилгээнд зөвшөөрөл олгосон.

 

-Чанарын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн илэрсэн үү?

 

-Явуулын лаборатори шаардлага хангахгүй,сэжигтэй байж магадгүй гэж үзсэн айрагны 66 дээж, махны 35 дээжээс сорьц авч шинжлүүлсэн. Айрагнаас 31, махнаас 7 шаардлага хангаагүй үзүүлэлт гарсан. Нийт 78 кг мах хурааж устгуулсан.

 

-Нийтлэг зөрчил хэр их гарсан бэ? Зөрчил гаргасан ААН,байгууллагад торгууль ногдуулсан уу?

 

-Баяр наадмын явцад нийт 320 зөрчил дутагдлыг илрүүлсэн ба 250 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Ихэвчлэн хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй хуушуур, өндөг, хорхог зарж байгааг олж илрүүлж арга хэмжээ авсан. Мөн зөвшөөрөлгүй  ААН-үүдийг зогсоох арга хэмжээ авсан. Торгох шийдэл оногдуулаагүй.

 

-Хоолны хордлогод орсон хүн байгаа юу?

 

-Баяр наадмын үеэр манай НМХГ-т хоол хүнсээр дамжин хоолны хордлогод орсон гэх дуудлага ирээгүй.

 

-Өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал зөрчил, дутагдал ямар байв?

 

-Манай ард иргэд баярлаж, наадамлахдаа ямар нэгэн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чаддаг болсон гэдэг нь харагдаж байна.                 

 

А.Ариунжаргал

Shuud.mn
Сонин хачин
баригдаж хураагдсан нь 78кг юм байж, баригдалгүй, мэдэгдэлгүй хүмүүсийн ходоодонд орсон нь хэдэн кг байсан бол
2018-07-16
Zochin:
Bayar hurgey, hoyorgui setgeleer ajillajee, Ard irged hool eldev yumand hordoogui gedeg chin ta nariin ajliin ender uzuulelt mun
2018-07-16
Paaaa:
Faaa,faaah.Aguu ix ajil xiijee,faaa
2018-07-16
Зочин:
Хурааж чадаагүй муудсан мах бүгд ходоодонд орсон доо
2018-07-16