Путин: Бид АНУ-ын хэрэгт огт оролцоогүй
2018-07-17

Финляндын нийслэл Хельсинк хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

 

Удирдагчид энэ онд анх удаагаа уулзаж буй учир ПУТИН-ТРАМП уулзалт олны анхаарлыг зүй ёсоор татаж байна.

 

Тэд цаг орчим уулзсаныхаа дараа хэвлэлийнхэнд хамтарсан хэвлэлийн хурал хийсэн юм.

 

ОХУ-ын хакерууд өнгөрсөн 2016 онд АНУ-д зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хөндлөнгөөс нөлөөлсөн хэмээн Вашингтон үзэж, Москватай зөрчилдөх болсон.

 

Хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Путин “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд бид огт нөлөөлөөгүй. Бид АНУ-ын хэрэгт огт оролцоогүй” гэсэн бол Трамп “Сонгуулийн дүнд ОХУ нөлөөлсөн гэх баримт нотолгоо байхгүй” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зодин:
Үнэн. Хэн арван тэрбум доллар авсан билээ? Ханахгүй хүнээс болж бид хүнд амьдралтай байна?
2018-07-17
Монголд улсын сонгуульд бол орос америк хятад өмнөд солонгос гээд хэн дуртай нь хөндлөнгөөс нөлөөлж байгаа. Мэдээж АНУ цаана бол холбоотон гээд рио тинто англиас аваад франц герман дунд нь доншуулчиж яваа...
2018-07-17
Зочин:
Манайхан саналаа хэлээ ч дайраач бид л буруу зөвийг ялгаж байранд нь тавихгүй бол өөр олигтой амьтан энэ хорвоод алга. Орос Америк хоёрын урвагч тагнуулууд юу хийгээд байгааг монголчуудаас өөр хэн ч илрүүлж чадахгүй.
2018-07-17
Зодин:
Үнэн. Хэн арван тэрбум доллар авсан билээ? Ханахгүй хүнээс болж бид хүнд амьдралтай байна?
чи юугаа мэддэгийн? чамаас наадах нь нотолж чадахгүй байхад
2018-07-17
Америкийн сонгуулийг хакердсан нь үнэн ш дээ харин бид хакердсан гэж хэн ч хэлэхгүй л ойлгомжтой
2018-07-17
чи юугаа мэддэгийн? чамаас наадах нь нотолж чадахгүй байхад