Вернон Ансворт: Илон Маск бол пиар хөөдөг наймаачин
2018-07-17

Тайландын “Там Лаунг” агуйд гацсан хөвгүүдийг аварч, гавъяа байгуулаад буй Их Британийн шумбагч Вернон Ансворт нийгмийн сүлжээгээр өөрийг нь гутаан доромжилж, нэр хүндэд нь халдсан АНУ-ын тэрбумтан Илон Маскийг шүүхэд өгөх бодолтой буйгаа мэдэгдсэн байна.

 

 

11-16 насны 12 хөвгүүн болон 25 настай дасгалжуулагчийг агуйн гүнээс гаргах ажиллагаа үргэлжиж байхад Илон Маск өөрийн шумбагч машин болон багийнхнаа илгээсэн юм. Вернон Ансворт тэрбумтаны үйлдлийг “Пиар” хэмээж, бүх тусламжаас нь татгалзжээ.

 

Үүнд уурссан тэрбумтан Илон өчигдөр твиттертээ шумбагчийг “Хүүхэд сонирхогч” хэмээн жиргэсэн юм.  Тэрбээр хэсэг хугацааны дараа дээрх бүдүүлэг жиргээгээ устгасэн аж.

 

Вернон Ансворт хэвлэлийнхэнд “Би түүний жиргээг хараахан уншаагүй байна. Шаардлагатай гэвэл түүнийг шүүхэд өгөхөд бэлэн. Би удахгүй Британид очиж, уг хэргийг нягтлах болно. Түүнд ямар ч туршлага байхгүй. Тэр зөвхөн пиар хөөдөг наймаачин” хэмээн хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зөрүүлээд өөрийг нь шүүхэд өгөхөд л болно.
2018-07-17