Чопра, Ник Жонсон нар харилцаагаа ИЛ болголоо
2018-07-17

2000 оны “Дэлхийн мисс” тэмцээний ялагч, Энэтхэгийн сайхан бүсгүйчүүдийн нэг Приянка Чопра өчигдөр 36 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн талаар  “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

2010 оноос гоо бүсгүй холливуудад хүч үзэх болсон бөгөөд Америкийн “ABS” телевизийн бүтээл “Quantico” бүтээлийн гол дүрд тоглосон юм.

 

Жүжигчин бүсгүй төрсөн өдрөө Лондон хотноо тэмдэглэсэн аж. Энэ үеэр тэрбээр Ник Жонстой үерхэж буйгаа ил болголоо. Хос зоогийн газраас хөтлөлцөн гарч ирээд машиндаа сууцгаажээ.

 

Тэднийг энэ оны эхээр хэвлэлийнхэн холбон бичиж байсан ч өчигдрийг хүртэл харилцаа нууцалж байв.

 

Чопра дурлалт залуугаасаа 10 насаар эгч юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин