БНСУ-д оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-17

БНСУ-ын Цагаачлалын хуулийн 35 дугаар заалтын дагуу тус улсад хууль ёсоор оршин сууж буй гадаад иргэний овог, нэр, хүйс, төрсөн огноо, харьяалал, паспортын дугаар, олгосон болон хүчинтэй хугацаа зэрэг мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор харьяа Гадаадын иргэн харьяатын албанд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хэрэв зөрчсөн тохиолдолд дээрх хуулийн 100 дугаар заалтын дагуу 1 сая вон хүртэл торгууль ногдуулна.

 

Гадаад паспорт шинээр хэвлэгдсэнээс хойш тухайн иргэн хүлээн авах хүртэл хугацаа шаардлагатай байдаг болохыг харгалзан үзэж 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдэгдэх шаардлагатай бөгөөд 44 дэх өдрөөс эхэлж торгууль ногдуулах болно.

 

Мөн БНСУ-ын Цагаачлалын хуулийн 36 дугаар заалтын дагуу оршин суугаа хаяг өөрчлөгдсөн тохиолдолд харьяа орон нутгийн захиргааны байгууллага, эсхүл Гадаадын иргэн харьяатын албанд 14 хоногийн дотор мэдэгдэх, мөн хуулийн 23 дугаар заалтын дагуу БНСУ-д төрсөн хүүхдэд оршин суух зөвшөөрлийг эцэг эхийн оршин сууж буй харьяа Гадаад иргэний харьяатын албанд 90 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй.

 

Дээрх мэдээллийг БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын албаны цахим хуудас hikorea.go.kr, факс 1577-1346 дугаараар мэдэгдэх, эсвэл харьяа Гадаадын иргэн харьяатын албанд биеэр очиж мэдүүлэх боломжтой.

 

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ 
КОНСУЛЫН ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин