Японд хэт халж, зургаан хүн амиа алджээ
2018-07-17

Японы баруун хэсэгт буусан үерийн улмаас 185 хүн амиа алдаж, 15 хүн сураггүй болоод байна. Уг гэнэтийн байгалийн гамшгийн дараагаас тус улсад хэт халах болсон талаар “www.steemit.com” сайт мэдээллээ.

 

 

Хэт халууны улмаас зургаан хүн амиа алдаж, 1500 орчим хүн эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.

 

Амиа алдагсдын ихэнх нь 70 дээш насны ахмадууд аж. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн дунд суулгах, бөөлжих болон толгой эргэх зэрэг ижилхэн шинж тэмдгүүд илэрч байна.

 

Тояама, Шизуока, Тоттори, Хирошима, Оита болон Кумамото мужид цельсийн 39 градус хүртэл халж буй талаар тус улсын Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

 

Энэ сарыг дуустал хэт халуун өдрүүд үргэлжлэх гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин