Илон Маск ганцхан жиргээнээсээ болж, 2 тэрбумыг алдлаа
2018-07-18

Тайландын “Там Лаунг” агуйд гацсан өсвөрийн хөлбөмбөгийн багийн 12 гишүүн болон дасгалжуулагчийг амжилттай аварсан Британийн шумбагч, судлаач Вернон Ансвортыг  “Хүүхэд сонирхогч” хэмээн АНУ-ын тэрбумтан Илон Маск жиргэсэн билээ.

 

 

Шумбагчийг ийнхүү доромжилсон нь аврах ажиллагаанд тэрбумтаны аврах баг болон техник хэрэгслийг нь оролцуулахаас татгалзсантай холбоотой аж. Үүнд уурссан тэрбумтан шумбагчийг хэл амаар доромжилжээ.

 

Тэгвэл тайландчуудын хувь БААТАР хэмээн хүндлэгдэж буй шумбагчийг доромжилсон Илон Маскийн тэргүүлдэг цахилгаан машин үйлдвэрлэгч “Телса” компанийн хувьцааны үнэ 3.5 хувиар унаж, хоёр тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Илон Маск ганцхан жиргээнээсээ болж мөнгөө алдахаас гадна нийгмийн сүлжээнд түүнийг доромжилсон, буруутгасан сэтгэгдлүүл хөврөх болжээ.

 

Тэрбээр дээрх жиргээг нийтлээд цаг орчмын дараа устгасан боловч дээрх дуулиан шуугианыг намжааж чадаагүй юм.

 

Мөн Вернон Ансворт өөрийг нь доромжилсон тэрбумтан эрийг шүүхэд өгөх бодолтой буйгаа саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр онцолсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин