Өмнөд Солонгост нисдэг тэрэг осолдож, таван хүн амиа алджээ
2018-07-18

Өмнөд Солонгосын зүүн хэсгийн Пухан хотноо үйл ажиллагаагаа явуулах цэргийн баазад нисдэг тэрэг осолдсон талаар “www.thedefensepost.com” сайт мэдээллээ.

 

 

Уг ослын улмаас таван хүн амиа алдаж, нэг хүн бэртсэн байна. 

 

Кёнсандо мужийн Пухан хотын усан цэргийн баазын “MUH-1” нисэх онгоц орон нутгийн цагаар 4.45 цагийн орчимд нисэх зурвасын орчимд осолджээ.

 

Тус улсын Батлан хамгаалах яам ослын газар руу албаны хүмүүсийг илгээсэн бөгөөд “Ослын шалтгаан тодорхойгүй байна” хэмээн мэдэгдэв.

 

Амиа алдагдсын дунд цэргийн албан хаагч эсвэл энгийн иргэн байгаа эсэх нь тодорхойгүй байна.  “Ослын шалтгааныг тодруулах тусгай комисс гаргахаар болсон” гэж албаныхан уламжилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин