Трамп 24 цагийн дараа хэлсэн үгнээсээ буцаж, олныг дургүйцүүлэв

Финляндын Хельсинк хотноо ПУТИН-ТРАМП нарын дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдсан билээ.
Удирдагчид уулзалтын үеэр олон улсын анхаарлыг татсан олон асуудлаар хэлэлцсэн бөгөөд хамтарсан хэвлэлийн хурал хийхдээ “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд ОХУ нөлөөлсөн үү” гэх чухал асуудалд хувийн байр сууриа хүргэсэн.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “АНУ-ын дотоодын хэрэгт бид хөндлөнгөөс оролцох ямар ч шаардлага байхгүй. АНУ-ын сонгуулийн дүнд нөлөөлсөн гэдэг бол гүтгэлэг. Бид энэ асуудалтай ямар ч холбоогүй” гэсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хөндлөнгөөс ОРОЛЦСОН гэх шалтгаан харахгүй байна” гэж мэдэгдсэн билээ.
Трамп, Путинтэй уулзаад 24 цагийн дараа дээрх байр сууриасаа ухарч, шинэ мэдэгдэл хийсэн талаар “CNN” агентлаг уламжлав.
Тэрбээр “Сонгуулийн дүнд хөндлөнгөөс ОРОЛЦООГҮЙ гэх шалтгаан харагдахгүй байна” гэж хэлэхээр төлөвлөж байсан ч бүх зүйл буруугаар эргээд би эсрэг байр суурьтай мэдэгдэл хийсэн. Би АНУ-ын Тагнуулын байгууллага болон үйл ажиллагаанд нь итгэдэг. Миний санамсаргүйгээр хэлсэн мэдэгдэл тэдний ажлыг үгүйсгэсэнтэй ижил боллоо. 2016 оны сонгуулийн дүнд ОХУ нөлөөлсөн гэдгийг олонтоо мэдэгдсэн. Уг ажилд оролцсон хүмүүсийг тогтоох, баривчлах ажил үргэлжилж байгаа. Энэ асуудалд олон хүн оролцсон нь тодорхой” хэмээв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ