“Форбес”: Хамгийн өндөр орлоготой ТОП-5 од
2018-07-18

“Форбес” сэтгүүл уламжлал ёсоор хамгийн өндөр орлоготой олны танил эрхмүүдийг жагсаасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг жагсаалтыг гаргахдаа оддын өнгөрсөн оны зургаадугаар сарын 1-нээс 2018 оны зургаадугаар сарын 1-ны хооронд олсон орлогыг тооцон гаргасан байна.

 

 

Мэргэжлийн боксын тамирчин Флойд Мэйвэдер жилийн хугацаанд 285 сая ам.долларын орлого олсноороо энэхүү нэр хүндтэй жагсаалтыг дахин тэргүүллээ. Тэрбээр 2015 онд уг жагсаалтыг тэргүүлсэн түүхтэй. Тамирчин эр өнгөрсөн оны наймдугаар сард холимог тулааны аварга Конор МакГрегортой тулалдсан билээ. Энэхүү тулаанаас тэрбээр 275 сая ам.долларыг олжээ.

 

Харин удаах байранд холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни 239 сая ам.долларын орлого олж, удаалсан байна.  Өнгөрсөн онд 59-р байранд бичигдэж байсан реалити шоуны од Ким Кардашианы отгон дүү Кайли Женнер энэ жил гуравдугаар байранд жагсчээ.Тэрбээр “Kylie” гэх гоо сайхны брэндтэй юм.

 

 

Реалити шоуны шүүгч Жүди Шейндлин 147 сая ам.долларын орлоготойгоор 4-т жагссан бол холливуудын нэрт жүжигчин Дуэйн Жонсон 124 сая ам.долларын орлого олсоноороо ТОП-5 багтсан байна.

 

 

6-10 байранд “U2” хамтлаг 118 сая, “Coldplay” хамтлаг 115.5 сая, хөлбөмбөгчин Месси 111 сая ам.доллар, дуучин Эд Ширан 110 сая, хөлбөмбөгчин Роналду 108 сая ам.долларын ашиг олсноороо жагсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин