Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-18

АТГ-ын даргын өрөөнд Ерөнхий сайд асан С.Баярыг дайлсан тухай бичлэг сошиал сүлжээнд тарж байгаатай холбогдуулан тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас зарим зүйлийг тодруулав.

 

 

-Танай байгууллагын даргын өрөөнд авлигын хэргээр шалгагдаж байгаа С.Баяр орж хоол цайгаар дайлуулсан тухай бичлэг өчигдөр сошиал сүлжээнд тарлаа. Энэ ямар учиртай бичлэг вэ? Эвлүүлэг байж болох уу?

 

-АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан байж болзошгүй үндэслэлээр байгууллагын дотоод албаны шалгалтыг 2018 оны 6 дугаар сард явуулсан. Улмаар АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны албан хаагчийн хувийн сонирхол бүхий хууль бус үйлдлийн улмаас бичлэг гадагш алдагдсан нөхцөл байдал тогтоогдсон.

 

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”-ын 5.5.3, “Авлигатай тэмцэх газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.3.8, “Авлигатай тэмцэх газрын алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 2.11 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж түүнд ажлаас халах сахилгын шийтгэлийг 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн тушаалаар ногдуулж, төрийн албанаас халсан.

 

-АТГ-ын дарга нь шалгагдаж байгаа хүнийг албан өрөөндөө дайлж цайлсан нь тэгэхээр үнэн болж таарах нь ээ?

 

-2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр болсон энэ уулзалт прокурорын зөвшөөрлийн дагуу хийгдсэн ажиллагаа. Дараа нь С.Баярын байцаалт залган үргэлжилсэн. С.Баяр нь АТГ дээр 7 цаг болсон. Энэ нь төлөвлөгдсөн уулзалт учир хуулийн дагуу эрүүл мэндийн шаардлагад нь нийцсэн хоолоор хангах үүрэгтэй. Тийм учраас хоол, цай өгч, уулзалт байцаалт явагдсан. Энэ явдлыг улстөржүүлэх шаардлага байхгүй.

 

-Гэхдээ ингэж болдог юм уу?

 

-АТГ-ын дарга нь Авлигын эсрэг хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэх ажил болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилтай танилцах эрхтэй, энэ эрхийнхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийн дагуу түүнтэй биечлэн уулзах эрх нь нээлттэй байдаг.

 

-Бичлэг алдагдсан гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл энэ бичлэгийг сошиал сүлжээнд хаанаас тарааж байгааг тогтоосон уу?

 

-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Hervee bid 1 zuiliig anzaarah yum bol Genko eronhiilogchid zutgej helsenees hoish iim bichleguud tasrhaa bailaa. Ene bol medeej TEG-n guitsetgeh ajillagaani bichig. TEG zueer suudaggui toriin har hairtsgnii bodlogiig hyanj yavdg n haragdaj bn Gol n uuniig n huviin zorilgdoo ashiglaj bgaa Genco Hurts 2 l hugiin bn daa
2018-07-19
Энхжаргал өөрөө өөрийнхөө хоолойд олс зүүчихлээ.
2018-07-19
Энэ бол Энхжаргалын ажлаа өгөх хангалттай үндэслэл. Сайн өмгөөлөгч ав даа Энхжаргал аа. Ккк
2018-07-19
Амар:
60 тэрбум
2018-07-19
ман:
байцаалтын биш даргын өрөөнд хуулын хүрээнд мөн үү, нэг их хууль яриад бхын
2018-07-18
ман:
оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийн дагуу уулзах эрх нь нээлттэй байдаг гэнэ тэгвэл хэдэн гомдлын дагуу хэдэн иргэнтэй уулзсан байдаг вэ
2018-07-18
Муудсан алим шиг царайтай энэ авгай юу ярьж байгаагаа мэдэж байгаа юм боллв уу. Өргөсөн тангарагтаа Үнэнч ажилтныыг халснаа даргад үнэнч байгаагүй гэж үзээд байнаа даа. Ийм огийн шаарууд төрд дүүрсэн байна. Эд нарыг өөрсдтйг нь хааюлах хэрэгтэй байна.
2018-07-18
zochin:
ene avgai tavag xoolny uneer uum yum xiij baugaa orovdmoor yum
2018-07-18
goe hooltoi:
hooltoi kofetei deserttei baisaaj baigaa um bnaa.Baisaagdaj baigaa humuus hool tsaigaa neheed uuj ideerei.Henleliin hural hiigeed hool tsaitai baisaaj baigaagaa Medegdej bnaa
2018-07-18
abilga:
jiriin humuusiig baasyai ni hutgaad heden odor hool tsaigui baitsaadag.Ene ih l sejigtei bolood ybcilaaa daa
2018-07-18
Irgen:
Shaahaa bolitsgoo lalaruud...
2018-07-18
ZOCHIN:
SHUUD TATAN BUULGASAN N DEER EE.HUVHAI AVILAGACHINGUUD.
2018-07-18
ddd:
Tord bidniig toloolj iimerhuu novshnuud suljildsen baigaa uchir ard olon bid oorsdoo ene Bayar metiig shuuh heregtei.Hend ch bitgii naid
2018-07-18
Энэ бол Энхжаргалын ажлаа өгөх хангалттай үндэслэл. Сайн өмгөөлөгч ав даа Энхжаргал аа. Ккк
2018-07-18
Ер нь иймэрхүү бичлэг үнэн байсан ч АН хан хор найруулж төр эргүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй гэдэг нь удаа дараагийн үйлдлүүдээс харагдаж байна.МАН сөрөг хүчин байхдаа ийм заваан хулгайн бичлэг энэ тэрээр бусад намаа шантаажилж байсан нь санагдахгүй юм.МАНАН ийн бүлэглэл хоорондын тэмцэл Ард түмнийг хоёр хувааж тэмцэл цуст мөргөлдөөн үүсгэхэд их ойрхон боллоо.Ерөнхийлөгч ч намаасаа түдгэлзээгүй юмуу хаашаа юм Зи тэй нийлчихээд энд тэнд очиж сөрөг хүчинээ балбаад нэр хүндээ алдаад явах юм.
2018-07-18
Дарга нь биечлэн байцаадаг юм байх даа
2018-07-18
нээрээ хэлэх ч үг олдохгүй юм байна яаяда
2018-07-18
Zochin:
Худал баг зүүсэн хуурамч төрхтэй юмнууд.Энгийн хүнийг ажлаас халж байхаар өөрсдөө Энхжаргалтайгаа зайлбал таарна.
2018-07-18
zail tsaashaa.ard huniig ta nar yadag bilee
2018-07-18
иргэн:
Баасангаас дор Авгай Мөнхтунгалаг
2018-07-18
ИРГЭН:
хУДАЛЧ АВГАЙ
2018-07-18
Иргэн:
Уулзалт, байцаалт ч гэх шиг...Манайхан толгой эргүүлж бантан хутгахдаа гарамгай юмаа
2018-07-18