113 жилийн өмнө сүйрсэн хөлгөөс алт байх магадлалтай хайрцагууд олджээ
2018-07-19

Өмнөд Солонгосын тал 113 жилийн өмнө их хэмжээний алт тээвэрлэн явж байхдаа сураггүй алга болсон  гэгддэг Оросын байлдааны хөлөг онгоцыг Улюн арал орчмоос олсон талаараа өчигдөр олон улсад мэдэгдсэн билээ.

 

 

“Дмитрий Донской” гэх уг хөлөг живэх үедээ алт хадгалсан 5,500 орчим хайрцаг тээвэрлэн явж байсан гэх цуу яриа бий. Хэрвээ энэ үнэн бол эдгээр алт өнөөгийн ханшаар 133 тэрбум ам.доллартай тэмцэх юм.

 

Тус хөлөг 1905 онд Орос-Японы дайнд оролцохоор явж байхдаа сүйрсэн гэдэг.

 

Тэгвэл хөлгийг олж, хайгуулын ажлыг эхлүүлээд буй “Шинил Групп” компани энэ сарын 26 эсвэл 27-ны өдөр хэвлэлийн хурал зарлахаар болжээ.

 

 

Уг хэвлэлийн хурлаар тэд хөлгөөс олдсон зүйлсийн талаар мэдээлэл өгөхөөс гадна зураг үзүүлэх гэнэ.

 

“Алт хадгалсан байх магадлалтай хайрцагуудыг олсон. Гэхдээ хараахан нээж үзээгүй байна” гэх мэдэгдлийг тус компани өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Financing / Credit / Loan We offer financial loans:
Financing / Credit / Loan We offer financial loans and investment loans for all individuals who have special business needs. For more information contact us at via email: bullsindia187@gmail.com From 5000 € to 200.000 € From 200.000 € to 50.000.000 € Submit your inquiry Thank you
2023-08-30
b:
Дайнд орох гэж байгаа онгоцонд алт ачаад явж байдаг.
2018-07-19