Голын уснаас эмэгтэй хүний цогцос олджээ

Голын уснаас эмэгтэй хүний цогцос олджээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд голын усанд 1 эмэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр /2018.07.18/ 08:23 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж /нэр, хаяг нь тодорхойгүй/ 50 орчим настай эмэгтэй хүний цогцсыг 09:18 цагт гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ