Шинэ харцага Н.Золбоод хүндэтгэл үзүүллээ
2018-07-19

Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав болон даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр /2018.07.19/ "Хүч" спорт хорооны дасгалжуулагч, ОУХМ Н.Золбоог хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

 

 

Цагдаагийн "Хүч" спорт хорооны дасгалжуулагч Н.Золбоо Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж Монгол Улсын харцага цол хүртсэн юм. 

 

Мөн тэрбээр чөлөөт бөхийн 125 кг-ын жиндээ барилдаж 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Иван Ярыгины нэрэмжит "Алтан гранпри" болон 2018 оны гуравдугаар сард Улаан-Үд хотод болсон ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс тус бүр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байгаа билээ. 

Shuud.mn
Сонин хачин
Ир нь ханасан бөх морь хоёр гэмтэхдээ амархан. Газар шороо сэндийчсэн нөхдүүд бөхийн галаар битгий очоорой
2018-07-19
mahan tolgoi:
ene mahan tolgoinuudad tsol ugoh demii shuu dee. Mongolchuud ouyn uhaanii sportoo undor bailj baimaar bn
2018-07-19
Бас нэг ноёны бөх
2018-07-19
ӨХӨХ:
ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ БОЛНО ООО. ДЭМЖИЖ БАЙНА. ЦОЛООР Л БИТГИЙ ШАГНААРАЙ
2018-07-19