“Балар эртний цадиг” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2018-07-19

Үлэг гүрвэлийн төв музейд “Балар эртний цадиг” үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Монголд анх удаа улс, аймгийн чанартай музей болон хувийн музейгээс бөөгийн хувцас хэрэглэлийг цуглуулж, энэхүү үзэсгэлэнг дэлгэн олон түмэнд толилуулж байна. Дэлхийн нүүдэлчдийн язгууртан, оюун ухааны академийн ТББ-ын тэргүүн Т.Ангар “Балар эртний цадиг нэртэй үзэсгэлэн маань өнөөдөр олон түмэнд дэлгэгдэж, хүртээл болж тавигдлаа. Уг үзэсгэлэнд арван нэгэн бөөгийн эд хэрэглэл аймаг сум нутгуудаас, олон музейн алтан сан хөмрөгөөс авчирч, тавиад байгаа юм. Монгол түмний биет өв буюу монголчуудын өөрсдийнх нь бишрэл шүтлэг болсон бөө мөргөл, тэдний эдлэл хэрэглэл гэж чухам ямар юм байдаг зэрэг энэ бүхнийг харуулсан эртний хувцас хунар, дээд хэнгэргийг дэлгэжээ.  Тус үзэсгэлэнд :

 

-Монголын үндэсний музей

- Төв аймгийн орон нутгийг судлах музей

- Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей

- Хэнтийн аймгийн орон нутгийг судлах музей

- Баян-Өлгий аймгийн орон нутгийг судлах музей

- Говь-Алтай аймгийн орон нутгийг судлах музей

- Завхан аймгийн орон нутгийг судлах музей

- Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей

- Монголын угсаатны гэр музей зэргээс авчирсан бөөгийн хувцас хэрэглэлийг дэлгэн үзүүлсэн юм. “Балар эртний цадиг” үзэсгэлэн наймдугаар сарын 20-ныг хүртэл олны хүртээл болох аж.

 

 

О.Төгөлдөрмаа

Shuud.mn
Сонин хачин